BeeZHub

Нууцлалын бодлого

Хувилбар: 2026-11-01

1. Цуглуулдаг мэдээлэл

Утасны дугаар (OTP-ээр баталгаажуулна), нэр, төрсөн огноо, профайл зураг (заавал биш — оруулаагүй бол эможи дүрс харагдана), ур чадвар, ажиллах радиус, ажлын түүх, үнэлгээ, апп доторх чатын мессеж, push мэдэгдлийн token. Төрсөн огноог зөвхөн 19 ба түүнээс дээш насныхан ашиглах зорилгоор таны өөрийн мэдүүлгээр цуглуулдаг (баталгаажуулалт биш) бөгөөд бүртгэл устгахад бусад хувийн мэдээлэлтэй адил устгагдана. Зар нийтлэхдээ Захиалагч зөвшөөрвөл GPS байршлыг бичиж болно. Бид одоогоор иргэний үнэмлэхний зураг цуглуулахгүй, хадгалахгүй.

2. Үйлчилгээ үзүүлэгчид

Үйлчилгээ ажиллуулахад дараах гуравдагч үйлчилгээг ашигладаг: Supabase (өгөгдлийн сан), Айтүүлс ХК-ийн «Үндэсний клауд» (Cloud.mn) (зураг хадгалах — Монгол Улсад), Twilio (нэвтрэх кодыг SMS-ээр илгээх — зөвхөн утасны дугаар), Expo, Google Firebase, Apple (push мэдэгдэл хүргэх — зөвхөн token болон мэдэгдлийн текст), OpenFreeMap (газрын зургийн зураг). Resend: BeeZHub-ийн админд мэдэгдлийн имэйл илгээх үйлчилгээ. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл дамжуулахгүй. Эдгээрт зөвхөн тухайн үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг дамжуулна.

3. Байршлын нууцлал

Таны яг байршил (GPS координат) бусад хэрэглэгчид хэзээ ч харагдахгүй. Ойролцоох ажлыг хайхад зөвхөн ойролцоо зайг (жиш. "3 км дотор") ашигладаг бөгөөд тооцоолол сервер талд хийгдэнэ.

4. Холбоо барих мэдээлэл

Утасны дугаар чат дотор бичвэрээр харагддаггүй — зөвхөн ажил батлагдсаны дараа "Залгах" товч гарна. Дугаараа хуваалцах эсэхийг та өөрөө шийднэ. Ажил дууссан эсвэл цуцлагдсанаас хойш 30 хоногийн дараа тухайн ажлын чатын мессежүүд автоматаар устгагдана. Тухайн ажлын талаар гомдол гаргасан бол гомдол шийдэгдэж хаагдсанаас хойш 30 хоногийн дараа устгагдана. Чатаар илгээсэн зураг 3 хоногийн дараа автоматаар устгагдана; тухайн ажлын талаар гомдол гаргасан бол гомдол хаагдтал нотлох баримт болж хадгалагдана. Зургийг зөвхөн тухайн чатын хоёр тал харна, илгээхэд байршил (GPS) зэрэг нэмэлт мэдээлэл автоматаар арилна. Чатын зураг Монгол Улсад хадгалагдана (5-р зүйл). Иргэний үнэмлэх, бичиг баримтын зураг чатаар бүү илгээнэ үү.

5. Мэдээлэл хадгалах газар

Профайл зураг, зарын зураг, чатаар илгээсэн зураг Монгол Улсад, Айтүүлс ХК-ийн «Үндэсний клауд» (Cloud.mn) үйлчилгээнд хадгалагдана. Зураг илгээхэд манай сервер функцээр дамжин Монгол дахь хадгалах сан руу шууд очно. Зураг зөвхөн Монгол Улсад хадгалагдана. Бусад мэдээллийг (бүртгэл, утасны дугаар, зар, чатын текст, үнэлгээ) олон улсын найдвартай хамгаалагдсан серверт хадгална: Сингапурт байрлах сервер (Supabase, AWS ap-southeast-1 бүс). Энэ нь эдгээр мэдээлэл Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур дамжиж, боловсруулагдана гэсэн үг. Бүртгүүлэх үед та үүнийг зөвшөөрнө. Таны мэдээллийг зөвхөн BeeZHub-ийн үйлчилгээнд ашиглана. Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хэсгийг л холбогдох үйлчилгээ үзүүлэгчид дамжуулна. Иргэний үнэмлэх, царай таних зураг зэрэг эмзэг мэдээллийг олон улсын серверт хадгалахгүй. Бид одоогоор ийм мэдээлэл цуглуулахгүй. Цаашид цуглуулах шаардлагатай болбол зөвхөн Монгол Улсад байрлах серверт хадгалж, урьдчилан тусдаа зөвшөөрөл авна. Профайл зураг заавал биш.

6. Хувийн мэдээлэл боловсруулах зөвшөөрөл

Нэр, утасны дугаар, төрсөн огноо, байршил (зар нийтлэхдээ зөвшөөрвөл), профайл зураг (заавал биш)-ийг Гүйцэтгэгч, Захиалагчийг холбох, аюулгүй байдал хангах, маргаан шийдвэрлэх зорилгоор боловсруулна. Энэ зөвшөөрлийг гэрээ, нууцлалын бодлогоос тусад нь, өөрийн тусдаа чекбоксоор өгнө. Зөвшөөрлийн хувилбар, цагийг бүртгэж хадгална. Мэдээлэл өөрчлөгдсөн үед дахин зөвшөөрөл асууна. Хадгалах хугацаа: 8-д заасны дагуу. Дамжуулалт: таны хүсэлт өгсөн, эсвэл таны зарыг хүлээн авсан эсрэг тал (нэр, зураг, үнэлгээ; утасны дугаар зөвхөн ажил батлагдсаны дараа). Хадгалах газар: зураг Монгол Улсад, бусад мэдээлэл олон улсын найдвартай хамгаалагдсан серверт (5-р зүйл).

7. Таны мэдээллийг хэн авсан — бүртгэл ба мэдэгдэл

Өөр хэрэглэгч таны профайлын дэлгэрэнгүйг нээх, эсвэл ажил батлагдсаны дараа утасны дугаарыг тань авах бүрт хэн, юуг, хэзээ, аль ажлын хүрээнд авсныг бүртгэнэ. Энэ бүртгэлийг 30 хоног хадгалаад автоматаар устгана. Та Профайл → "Миний мэдээллийг хэн авсан" хэсгээс энэ жагсаалтыг харна. Утасны дугаарыг тань авах, эсвэл профайлыг тань үзэх үед тухайн хэрэглэгчээс тус бүр 24 цагт нэг удаа "Миний мэдээлэл" ангиллын апп доторх мэдэгдэл очно. Энэ мэдэгдлийг хуулийн дагуу заавал илгээдэг тул тохиргооноос унтраах боломжгүй. Зарын хуудсан дээр Захиалагчийн нэр, үнэлгээг харах нь бүртгэгдэхгүй. Өөрийн мэдээллээ өөрөө үзэх нь бүртгэгдэхгүй. Таныг бүртгэлээ устгахад таны мэдээллийг авсан тухай бүх бүртгэл устна. Таны мэдээллийг авсан хэрэглэгч бүртгэлээ устгавал бүртгэл үлдэж, "Устгасан хэрэглэгч" гэж харагдана. Таны профайлыг холбоогүй хэрэглэгч үзвэл зөвхөн нэр, үнэлгээ, ангилал харагдана; утас, хаяг, төрсөн огноо хэзээ ч харагдахгүй.

8. Хадгалах хугацаа

Бүртгэлийн мэдээлэл (нэр, утас, төрсөн огноо, профайл зураг, ур чадвар), зөвшөөрлийн түүх болон таны зөвшөөрсөн итгэмжлэгдсэн хүний мэдээлэл бүртгэлээ устгах хүртэл хадгалагдана. Нээлттэй болон дүүрсэн зар бүх хэрэглэгчид харагдана; цуцлагдсан болон хугацаа дууссан зар зөвхөн зарын эзэн болон тухайн зарт хүсэлт өгсөн Гүйцэтгэгчид харагдана. Хугацаа нь дууссан, хэн ч аваагүй зар хугацаа дууссанаас 3 хоногийн дараа байршил, зураг, хариугүй хүсэлтийн хамт бүрэн устгагдана. Дүүрсэн, цуцлагдсан, дууссан зарын гарчиг, нарийн байршил, зураг, тайлбар, хаягийн текст зар хаагдсанаас 30 хоногийн дараа устгагдаж, ангилал, огноо, хөлс үлдэнэ (гарчгийн оронд ангиллын нэр харагдана). Ажлын түүхийн гарчиг, хамтрагчийн нэр, байршил 30 хоногийн дараа устгагдаж, огноо, ангилал, хөлс, ажлын тоо, үнэлгээний од үлдэнэ. Чатын мессеж ажил дууссан эсвэл цуцлагдсанаас 30 хоногийн дараа, чатын зураг 3 хоногийн дараа устгагдана. Солигдсон болон устгасан профайл зураг 30 хоногоос хэтрэхгүй хугацаанд устгагдана. Үнэлгээний сэтгэгдэл 30 хоногийн дараа устгагдаж, од болон шинж үлдэнэ. Гомдол, санал хүсэлт хаагдсан буюу шийдэгдсэнээс 30 хоногийн дараа, ажлын дараах судалгаа 30 хоногийн дараа устгагдана. Аюулгүй байдлын бүртгэл (яаралтай тусламж, таймер) болон таны мэдээллийг хэн авсан бүртгэл 30 хоногийн дараа устгагдана. Итгэмжлэгдсэн хүний урилга 7 хоногийн дотор зөвшөөрөгдөөгүй бол устгагдана. Ажилд нээлттэй гомдол байвал тухайн ажлын мессеж, зураг, зар, үнэлгээ, аюулгүй байдлын бүртгэл гомдол шийдэгдтэл нотлох баримт болж хадгалагдана. Блоклосон хэрэглэгчийн жагсаалт (хэн хэнийг блоклосон) блокийг буцаах эсвэл бүртгэл устгах хүртэл хадгалагдана. Устгалт өдөр бүр автоматаар хийгдэнэ.

9. Аюулгүй байдал — Итгэмжлэгдсэн хүн, яаралтай тусламж, таймер

Та дээд тал нь 3 итгэмжлэгдсэн хүн нэмж болно. Нэмэхэд урилгын холбоос үүсэх бөгөөд та үүнийг өөрийн утаснаас SMS эсвэл мессенжерээр илгээнэ (BeeZHub өөрөө SMS илгээдэггүй). Итгэмжлэгдсэн хүн холбоосоор вэб хуудас нээж "Зөвшөөрч байна" эсвэл "Татгалзах" дарна; зөвшөөрөөгүй хүн яаралтай тусламжид ашиглагдахгүй. 7 хоногийн дотор зөвшөөрөөгүй эсвэл татгалзсан бол түүний нэр, утасны дугаар автоматаар устна. Итгэмжлэгдсэн хүн хүссэн үедээ тухайн холбоосоор зөвшөөрлөө цуцалж, мэдээллээ бүрэн устгуулж болно. "Яаралтай тусламж" дарахад таны SMS апп нээгдэж, зөвшөөрсөн итгэмжлэгдсэн хүмүүсийн дугаар, таны байршлын холбоос (байршлын зөвшөөрөл өгсөн бол), ажлын товч мэдээлэл бэлэн бичигдсэн байна — илгээх товчийг та өөрөө дарна. Аюулгүй байдлын таймер дуусахад ч автомат мэдэгдэл (SMS, push, дуудлага) ОЧИХГҮЙ; танд "SMS илгээх", "Залгах" товч харагдана. "Яаралтай тусламж" дарсан, таймер дууссан үйл явдлыг BeeZHub-ийн админд мэдэгдэж бүртгэнэ.

10. Бүртгэл устгах

Профайл → Тохиргоо → "Бүртгэл устгах" товчоор бүртгэлээ шууд, автоматаар устгана (хүлээх хугацаагүй). Устгахад таны нэр, зураг, утасны дугаар, төрсөн огноо, ур чадвар, push token цэвэрлэгдэж, Итгэмжлэгдсэн хүний мэдээлэл болон блоклосон, блоклогдсон жагсаалт бүрэн устгагдана. Хүсвэл тухайн дугаараар шинээр бүртгүүлж болно. Гэхдээ хуучин бүртгэлийн мэдээлэл, түүх сэргэхгүй. Таны оролцсон ажлын түүх, үнэлгээ эсрэг талын хэрэглэгчийн түүх, маргаан шийдвэрлэх нотолгоонд хамаарах тул "Устгасан хэрэглэгч" нэрээр үлдэнэ.

11. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ admin@beezhub.mn хаягаар, эсвэл Профайл → "Бидний тухай" хэсгийн санал хүсэлтийн маягтаар илгээнэ үү. BeeZHub нь ижил нэртэй бусад сайт, байгууллагатай холбоогүй.